Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эмэгтэйчүүдийн амьдралын чанар” судалгааны хоёр дахь шатны хэлэлцүүлэг болов

Төрийн бодлогод эмэгтэйчүүдийн нийгмийн тэгш оролцоог хангах асуудлыг их, бага хэмжээгээр тусгасан байдаг. Харин түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих, хүндээ хүргэх үйл ажиллагаа нь тааруу байгааг судлаачид хэлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эмэгтэйчүүдийн амьдралын чанар” судалгааны хоёр дахь шатны хэлэлцүүлэг болов
“Эмэгтэйчүүдийн амьдралын чанар” судалгааны хоёр дахь шатны хэлэлцүүлэг болов. Зураг: МҮОНРТ

Төрийн бодлогод эмэгтэйчүүдийн нийгмийн тэгш оролцоог хангах асуудлыг их, бага хэмжээгээр тусгасан байдаг. Харин түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих, хүндээ хүргэх үйл ажиллагаа нь тааруу байгааг судлаачид хэлж байна.
Тодруулбал, Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо, Фредрик эбертийн сантай хамтран өнгөрсөн онд 15 мянган эмэгтэйн дунд судалгаа хийхэд тэдний дийлэнх буюу 60 гаруй хувь нь улс төр болоод нийгмийн, эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож чаддаггүй гэсэн хариулт өгсөн байна.
Тиймээс нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангахын тулд төрийн болон төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, мөн төрөөс тэднийг дэмжих шаардлага байна гэж Сэтгэл судлалын ухааны доктор Ц.Нацагдолгор өнөөдөр болсон “Эмэгтэйчүүдийн амьдралын чанар” судалгааны хоёр дахь шатны хэлэлцүүлгийн үеэр онцлож байлаа.

Хуваалцах