Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах нь” сургалт боллоо

Эмэгтэйчүүд бизнес эрхэлж амжилттай явахад тулгардаг гол бэрхшээлүүдийн нэгд жендэрийн буюу хүйсээр ялгаварлан гадуурхалт багтдаг гэж Жендэрийн үндэсний хорооныхон хэлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах нь” сургалт боллоо
“Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах нь” сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Эмэгтэйчүүд бизнес эрхэлж амжилттай явахад тулгардаг гол бэрхшээлүүдийн нэгд жендэрийн буюу хүйсээр ялгаварлан гадуурхалт багтдаг гэж Жендэрийн үндэсний хорооныхон хэлж байна. Тодруулбал, нэг төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн захирал эрэгтэй, эмэгтэй хоёр хүн банкнаас зээл авахаар хүсэлтээ өгөхөд 60 орчим хувь нь эрэгтэйчүүдийн талд шийдэгддэг гэсэн судалгаа гарчээ.

Тиймээс Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран өнөөдөр “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах нь" сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан явуулж байгаагаараа онцлог гэж Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга М.Болормаа ярилаа.

Түлхүүр үг:“Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах нь” сургалт боллоо
Хуваалцах