Эмэгтэйчүүдийн эмнэлгийн ажилтнуудад "Apple" компанийн ухаалаг утас ашиглахыг хориглов
БНХАУ-ын Чунцинь хотын нэгэн эмнэлгийн ажилтнуудад Америкийн "Аpple" компанийн ухаалаг утаснууд барихыг хориглоод байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Чунцинь хотын нэгэн эмнэлгийн ажилтнуудад Америкийн "Аpple" компанийн ухаалаг утаснууд барихыг хориглоод байна. Энэ хоригийг зөрчвөл ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авахаар болсон тухай орон нутгийн хэвлэлүүд нь мэдээлж байна. Есдүгээр сарын эхээр "Apple" компани Ай О Эс 10 үйлдлийн системтэй iPhone 7, iPhone 7 плас загваруудаа танилцуулсан юм.
Энэ сарын 16-наас АНУ, Европын зарим орон, Хятад, Сингупур, Арабын нэгдсэн Эмират улс гээд дэлхийн нийт 28 оронд нийлүүлж эхэлсэн билээ. Харин Хятадын хотуудад "Apple"-ийн 36 дэлгүүрт шинэ загварын ухаалаг утаснуудыг худалдаалж эхлээд байгаа бөгөөд эрэлт ч их байгаа аж. Чунцинь хотын эмэгтэйчүүдийн эмнэлгийн ажилтнуудад ийм утас барихыг хориглосон нь хүмүүс хэт тансаг, эд хөрөнгөд дурлан амьдарч байгаатай тэмцэх зорилготой юм байна.
Мөн эмнэлгийн дарга орон нутгийн брэндүүдээ дэмжих үүднээс ийм шийдвэр гаргаснаа ч ярьсан байна. Тус эмнэлгийн ажилтнууд өмнө нь ч "Apple"-ийн бусад гар утаснуудыг ч ашигладаггүй байсан аж.


















