Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эмэгтэйчүүдийн эрхийг хангасан орноор шалгарлаа

Бельги улсын нийслэл Брюссель хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол улсыг Зүүн Азийн бүс нутгаас эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангасан орноор шалгаруулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүдийн эрхийг хангасан орноор шалгарлаа
Эмэгтэйчүүдийн эрхийг хангасан орноор шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Бельги улсын нийслэл Брюссель хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол улсыг Зүүн Азийн бүс нутгаас эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангасан орноор шалгаруулжээ.

Ойрхи Дорнодын бүсээс тус шагналыг Израйль, Номхон Далайн бүсээс Шинэ Зеланд, Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн бүсээс Филиппин, Африкийн Саб Сахарын бүсээс Лесото, Европ болон Төв Азийн бүсээс Исланд, Өмнөд Америкийн бүсээс Боливи, Европын Холбооноос Финлянд улс тус тус хүртжээ

Уг дээд хэмжээний чуулга уулзалтад эмэгтэй улс төрчдийн улс орны нийгэм, эдийн засаг, улс түмний найрамдал, энх тайван, аюулгүй байдалд оруулж буй хувь нэмэр, тэдгээрийн гүйцэтгэж буй үүргийн талаар харилцан ярилцаж, хэлэлцэн халуун яриа өрнүүлцгээж байна.

Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсаас УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл оролцож “Эмэгтэйчүүдийн манлайлал улс орны нийгмийг хэрхэн өөрчилж, сайжруулж чадах вэ?” сэдвээр илтгэл тавьжээ.

Хуваалцах