Эмэгтэйчүүдийн эрхийг өндөр техник технологийн тусламжтай хамгаална
НҮБ-ын хүйсийн тэгш бус байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвийнхөн хөгжиж буй улс орон болон нийгэм, улс төрийн зөрчил мөргөлдөөнтэй газруудад эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалахын тулд техник технологийн дэвшлийг ашиглах болсон байна.
Мэдээллийн алба

НҮБ-ын хүйсийн тэгш бус байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвийнхөн хөгжиж буй улс орон болон нийгэм, улс төрийн зөрчил мөргөлдөөнтэй газруудад эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалахын тулд техник технологийн дэвшлийг ашиглах болсон байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага нь нийт 74 оронд салбар төлөөллийн газруудаараа дамжуулан охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрхийг хамгаалахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг. Саяхан Нью Йорк хотноо болсон уулзалтын үеэр тус байгууллагын ажилчид сүүлийн үед үйл ажиллагаандаа техник технологийн дэвшлийг ашиглан, эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж чадаж байгаа туршлагаа танилцуулжээ. Тухайлбал Гватемала улсад байрлал тогтоогч төхөөрөмжийн тусламжтайгаар эмэгтэйчүүд аюултай газраар зорчихгүй болсон юм. Мөн Төв Африкын орнуудын эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх үедээ гар утасаараа шууд мэдээлж, хэрэгтний төрхийг утасныхаа аппаратанд буулгаж авснаар цагдаагийнхны ажилд туслах болсон байна.
Б.Уянга


















