Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, шүүгч Рут Бейдер Гинзбург таалал төгсжээ
АНУ-ын Дээд Шүүхийн шүүгч Рут Бейдер Гинзбург 87 насандаа таалал төгслөө. Жендерийн тэгх эрхийн төлөөх тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулсан энэ эмэгтэй шүүгч АНУ-ын дээд шүүхэд Ардчилсан, либерал үзлийг төлөөлөгч байсан юм.
Мэдээллийн алба

АНУ-ын Дээд Шүүхийн шүүгч РутБейдер Гинзбург 87 насандаа таалал төгслөө. Жендерийнтэгх эрхийн төлөөх тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулсан энэ эмэгтэй шүүгч АНУ-ын дээд шүүхэд Ардчилсан, либерал үзлийг төлөөлөгч байсан юм. Харин энэ үйл явдлаар дамжуулан ДональдТрампын засаг захиргааны АНУ-ын дээд шүүхэд өөрийн талын шүүгч нарын тоог нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Ингэснээр дээд шүүх дээр очсон аливаа томоохон улс төрийн маргаан Трампын засаг захиргааны талд шийдэгдэх илүү таатай боломж бий болно гэж Ардчилсан намынхан болгоомжилж байна.
27 жилийн турш АНУ-ын Дээд шүүхийн шүүгчээр ажилласан РутБейдер Гинзбург ВашигтонДС хот дахь гэртээ амьсгал хураажээ. Тэрээр нойр булчирхайн хорт хавдартай олон жилийн турш тэмцэж ирсэн юм. Америкийн дээд шүүхэд шүүгчээр сонгогдсон хүн тэтгэвэрт гарах хүртлээ албан тушаалаа үргэлжлүүлэн хаших онцгой эрхтэй байдаг аж.

Мужуудын хооронд маргаан, холбооны засгийн газрын чухал шийдвэртэй холбоотой гомдол, маргааны эцэслэн шийдвэрлэдэг газар нь дээд шүүх юм. АНУ-ын дээд шүүх дэх Либерал, ардчилсан үзлийн гол төлөөлж болж ирсэн РутБейдер Гинзбург таалал төгссөнөөр түүний оронд консерватив үзэлтэй буюу Бүгд Найрамдахын намын хүн сонгогдох боломжтой болж байна. Ерөнхийлөгч Трамп 11 дүгээр сарын сонгуулиас өмнө РутБейдер Гинзбургын орны шүүгчийг томилох төлөвтэй байгаа аж. Харин Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшиж буй Жозеф Байден шүүгчийг орлуулан томилох асуудлыг сонгуулийн дараа шийдэх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
АНУ-ын түүхэнд хоёрхон эмэгтэй дээд шүүхэд шүүгчээр ажиллаж байсны нэг нь РутБейдер Гинзбург байсан юм. Еврей гэр бүлд мэндэлсэн тэрээр Харвардын хуулийн сургуулийг дүүргэжээ. Түүний хуулийн ангид 500 эрэгтэй оюутан, харин 9 -хөн эмэгтэй оюутны байсны нэг нь РутБейдер Гинзбург байжээ. 1993 онд ерөнхийлөгч асан Билл Клинтон РутБейдер Гинзбургыг дээд шүүхийн шүүгчээр ажиллуулахаар нэр дэвшүүлж, сонгогдож байжээ.


/cdn.vox-cdn.com/uploads/chorus_asset/file/21894880/AFP_8QA7RH.jpg)

























