Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эмэгтэйчүүдийн их хуралдай” Төрийн ордонд болно

МАХН-ын дэргэдэх Шударга ёс, Монголын Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо нь нийгэмд чиглэсэн олон ажил зохион байгуулдгийн нэг нь Эмэгтэйчүүдийн их хуралдай юм. Тэд уг хуралдайгаа хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Монголын хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн хувь нэмрийг оруулах, үндэсний язгуур э

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эмэгтэйчүүдийн их хуралдай” Төрийн ордонд болно
“Эмэгтэйчүүдийн их хуралдай” Төрийн ордонд болно. Зураг: МҮОНРТ

МАХН-ын дэргэдэх Шударга ёс, Монголын Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо нь нийгэмд чиглэсэн олон ажил зохион байгуулдагийн нэг нь Эмэгтэйчүүдийн их хуралдай юм. Тэд уг хуралдайгаа хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Монголын хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн хувь нэмрийг оруулах, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний бахархал, эрх чөлөө, хүний эрх, ардчилал, шударга ёс, эх оронч үзэл гэсэн үнэт зүйлсийг эрхэмлэн нээлттэй нийгмийг төлөвшүүлэхийн төлөө зорилго тавин ажиллаж байгаа юм.
Тус холбоо нь өнгөрсөн онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тэмцэгч ээжүүдийн санаачилгаар “Монгол ээжүүдийн анхдугаар их хуралдай”-г амжилттай зохион байгуулсан бол энэ удаад хүрээгээ улам тэлж “Эмэгтэйчүүдийн их хуралдай”-г Төрийн ордонд маргааш буюу 3 сарын 11-ны өдөр зохион байгуулах гэж байна. Их хуралдайд Монгол орны өнцөг булан бүрээс 800 гаруй эмэгтэй оролцож байгаа бөгөөд тодорхой цаг үеийн асуудлыг хөндсөн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Илтгэлийг МАХН-ын дэргэдэх УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, АШЁМЭХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Л.Сэлэнгэ, нарийн бичгийн дарга Л.Лхагвацэдэн, МАХН-ын гишүүн Ц.Долгорсүрэн нар тавихаас гадна Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба оролцож үг хэлэх ажээ.

Хуваалцах