Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмэгтэйчүүдийн холбооны гишүүд сургалтад хамрагдлаа

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран Монголын эмэгтэйчүүдийн холбооны сургагч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүдийн холбооны гишүүд сургалтад хамрагдлаа
Эмэгтэйчүүдийн холбооны гишүүд сургалтад хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран Монголын эмэгтэйчүүдийн холбооны сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион явууллаа.

Энэ үеэр Хорооноос банкнаас бусад санхүүгийн байгууллага, хөрөнгийн зах зээл, даатгал, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сэдвийн хүрээнд хичээл заалаа.Сургалтад тус холбооны нийслэл болон орон нутгийн салбар зөвлөлийн 30 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд эдгээр сургагч багш нар хувийн санхүүгээ зохистой удирдах, санхүүгийн бүтээгдэхүүн, эрсдэл, үнэт цаас, даатгал зэрэг сэдвээр нийслэл болон орон нутгийн иргэдэд санхүүгийн анхан шатны мэдлэг олгохоор бэлтгэгдлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах