Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмэгтэйчүүдийн мэргэжлийн гольфийн ЕАШТ эхэллээ

Эмэгтэйчүүдийн мэргэжлийн гольфийн холбооны Европын аварга шалгаруулах ээлжит цуврал тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо өчигдөр эхэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүдийн мэргэжлийн гольфийн ЕАШТ эхэллээ
Эмэгтэйчүүдийн мэргэжлийн гольфийн ЕАШТ эхэллээ. Зураг: МҮОНРТ

Эмэгтэйчүүдийн мэргэжлийн гольфийн холбооны Европын аварга шалгаруулах ээлжит цуврал тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо өчигдөр эхэллээ.

Эмэгтэй гольфчдын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох энэ удаагийн цувралд дэлхийн чансааны дээгүүр эрэмбэлэгддэг нийт 60 гаруй тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдрийн дараах байдлаар Их Британийн гольфчин Лийз Яан/Liz Young/, Европын чансааны 86-д эрэмбэлэгдэж байгаа Испанийн гольфчин Камерон Алонсо/Carmen Alonso/ нар тэмцээнийг хошуучилж эхэллээ.

Их Британийн тамирчин Лийз Яангийн хувьд дөрвөн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр 66 паартай, хасах 6 оноотой явж байгаа бол мөн 66 паартай, хасах зургаан оноотой Испанийн гольфчийн Камерон Алонсо явж байна.

Дэлхийн чансааны зургаад эрэмбэлэгддэг, БНХАУ-ын гольфчин Фенг-Шаншаны хувьд тэргүүлэгчдийн эгнээнд хамт явах байсан байраа алдсан юм. Учир нь тэрээр сүүлийн нүхэндээ бөмбөг оруулж чадсангүй, давуулж цохисноор 67 паартай хасах таван оноотой, тэмцээний гуравдугаарт бичигдэж байна.

Харин тэдний араас өдгөө 52 настай Их Британийн тамирчин 68 паартай, хасах дөрвөн оноотой явж байна. Энэ удаагийн тэмцээн түүний 80 дахь удаагийн цуврал бөгөөд тэрээр энэ тэмцээнд түрүүлбэл түүний анхны цувралд авч байгаа ялалт болох юм байна. Түүний араас мөн адил оноотой Испанийн тамирчин Элиза Серрами /Elisa Serrami/ бичигдэж байна. Манай цагаар өнөө орой тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэлнэ.

Хуваалцах