Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эмэгтэйчүүдийн нүдээр: Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" XIII чуулган болж байна

Манай улсын нийслэл Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг болсон. Нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM 2.5-н өдрийн дундаж хэмжээ 687 мкг/м3 хүрсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн стандартаас 25 дахин их болсон байна. Энэ нь зөвхөн нийслэлээр хязгаарл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эмэгтэйчүүдийн нүдээр: Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" XIII чуулган болж байна
"Эмэгтэйчүүдийн нүдээр: Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" XIII чуулган болж байна. Зураг: МҮОНРТ

Манай улсын нийслэл Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг болсон. Нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM 2.5-н өдрийн дундаж хэмжээ 687 мкг/м3 хүрсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн стандартаас 25 дахин их болсон байна. Энэ нь зөвхөн нийслэлээр хязгаарлагдахгүй зарим аймгийн төвд ч агаарын бохирдол сэтгэл түгшээх түвшинд хүрээд байна.

Агаарын бохирдол эхийн хэвлийд байгаа урагт нөлөөлж өсөлтгүй жирэмслэлт, амьсгалын замын тогтолцоо, тархины хөгжилд нөлөөлж, зулбах, дутуу болон жин багатай төрөх, төрөлхийн гажиг үүсэх эрсдэлийг дагуулж байна. Энэ мэт олон асуудал тулгарч байгаа учраас эмэгтэйчүүд, иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдтэй хамтран цаашдын хамтын зорилт, стратегийг тодорхойлж, дуу хоолойгоо нэгтгэн бодлогын нөлөөлөл үзүүлэхээр чуулж байна.

Чуулганаар Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэндийн сэдвийн хүрээнд Мониторинг ба хариуцлагын тогтолцоо, Эрсдэлийг бууруулах, хамгаалах стратеги, Агаарын бохирдлын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, гарц шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.Тус чуулганд Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа "Агаарын бохирдол ба статистик" сэдвээр илтгэж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.Эх сурвалж: ҮСХ

Хуваалцах