Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Хүн ам- хөгжил-хүний эрх” чуулган болно

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Хүн ам- хөгжил-хүний эрх” IX чуулган зохион байгуулагдах гэж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эмэгтэйчүүдийн нүдээр: Хүн ам- хөгжил-хүний эрх” чуулган болно
“Эмэгтэйчүүдийн нүдээр: Хүн ам- хөгжил-хүний эрх” чуулган болно. Зураг: МҮОНРТ

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Хүн ам- хөгжил-хүний эрх” IX чуулган зохион байгуулагдах гэж байна.

"МОНФЕМНЕТ" үндэсний сүлжээнээс санаачлан зохион байгуулдаг уг чуулга уулзалт нь хүн ам, хөгжлийн бодлого, хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдал нь ардчилалтай ямар холбоотой болох тухай, нийгмийн ялгаатай бүлгүүдийн эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудал болон бусад асуудлуудын талаар мэдээллийг олон нийтэд хүргэх, мөн бодит дүн шинжилгээ хийж, тодорхой санал зөвлөмж боловсруулан шийдвэр гаргагчдад хүргэж, бодлого тодорхойлох үйл явцад нөлөөлөх зорилготой юм.

Чуулга уулзалт ирэх сарын 1, 2-нд буюу энэ долоо хоногийн бямба, ням гарагт "Чингис Хаан" зочид буудлын хурлын танхимд болох бөгөөд санхүүжүүлэгчээр НҮБ-ын "Хүн амын сан" ажиллаж байгаа аж.

Түлхүүр үг:“Эмэгтэйчүүдийн нүдээр: Хүн ам- хөгжил-хүний эрх” чуулган болно
Хуваалцах