Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмэгтэйчүүдийн нүдээр төрийн хариуцлага сул байна гэв

Монфемнет үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган 10 дахь жилдээ "Төрийн хариуцлага" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүдийн нүдээр төрийн хариуцлага сул байна гэв
Эмэгтэйчүүдийн нүдээр төрийн хариуцлага сул байна гэв. Зураг: МҮОНРТ

Монфемнет үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган 10 дахь жилдээ "Төрийн хариуцлага" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулганаар эдийн засгийн аюулгүй байдал, хүний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал зэрэг асуудлуудыг төрийн хариуцлагатай холбон хэлэлцэж байгаа бөгөөд чуулганд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагын нийт 400 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.

Чуулганд оролцож буй эмэгтэйчүүд төр илүү хариуцлагатай байх ёстой хэмээн үзэж байгаа бөгөөд цаашдаа төрийн хариуцлагын тогтолцооны талаар хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, үндэсний болон бэлгийн цөөнхийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө ажилладаг ТББ-ууд, иргэний нийгмийн бусад салбарын нэгдмэл байр суурийг тодорхойлж, хамтдаа бодлогод нөлөөлөх чадавхийг нь бэхжүүлэх ажээ.

Хуваалцах