Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмэгтэйчүүдийн төлөөлөл Төрийн ордонд чууллаа

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан нийгмийн бүхий л салбарт ажил, хөдөлмөр эрхэлж байгаа Монголын эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийг төлөөлөн Төрийн ордонд хүрэлцэн ирсэн 15 төлөөлөгчийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр хүлээн авч уулзлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүдийн төлөөлөл Төрийн ордонд чууллаа
Эмэгтэйчүүдийн төлөөлөл Төрийн ордонд чууллаа. Зураг: МҮОНРТ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан нийгмийн бүхий л салбарт ажил, хөдөлмөр эрхэлж байгаа монголын эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийг төлөөлөн Төрийн ордонд хүрэлцэн ирсэн 15 төлөөлөгчийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр хүлээн авч уулзлаа.

Тэрээр эмэгтэйчүүдэд хандан энэ 2014 оныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн жил болгон зарласантай холбогдуулан гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, нийгмийн хамгааллын асуудлаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, олон арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байгааг онцлон дурдсан байна.

Уулзалтад хүрэлцэн ирсэн ахмад настан, эмч, багш, малчин, хилчин, жүжигчин, бизнес эрхлэгч, хуульч, сэтгүүлч, сурагч, оюутан, бүсгүйчүүд өөр өөрийн эрхэлж буй ажил мэргэжлийн салбарт болон Монголын нийт гэр бүл, эмэгтэйчүүдэд тулгарч байгаа асуудлаар хууль тогтоох дээд байгууллагын тэргүүнд санал бодлоо дуулгажээ.

Хуваалцах