Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс гэр бүлд чиглэсэн цахим сургалтуудыг зохион байгуулна

Жил бүрийн тавдугаар сарын 15-ныг дэлхий нийтээрээ “Гэр бүлийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс гэр бүлд чиглэсэн цахим сургалтуудыг зохион байгуулна
Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс гэр бүлд чиглэсэн цахим сургалтуудыг зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл 2021 оны ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг угтан зохион байгуулах ажлуудаа нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа. Жил бүрийн тавдугаар сарын 15-ныг дэлхий нийтээрээ “Гэр бүлийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ өдрийг угтан цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан гурван удаагийн нэвтрүүлэг, гэр бүлд чиглэсэн зургаан удаагийн сэдэвчилсэн цахим сургалтыг зохион байгуулах, видео контент хийх, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн төгөл” байгуулан, мод тарьж тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулж буй эдгээр ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Хуваалцах