Эмгэнэл
МҮОНР-ийн сэтгүүлч Тангадын Бааваа 2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд таалал төгслөө. Т.Бааваа 1935 онд Завхан аймгийн Алдархаан суманд төржээ. 1958 онд МУИС-ийн Түүхийн анги, 1974 онд Намын дээд сургуулийн Сэтгүүлчийн ангийн дээд курсыг дүүргэсэн байна. Т.Бааваа 1958-1961 онуудад Завхан аймгийн Нөмрө
Мэдээллийн алба

МҮОНР-ийн сэтгүүлч Тангадын Бааваа 2014 оны дөарөвдүгээр сарын 10-нд таалал төгслөө.
Т.Бааваа 1935 онд Завхан аймгийн Алдархаан суманд төржээ. 1958 онд МУИС-ийн Түүхийн анги, 1974 онд Намын дээд сургуулийн Сэтгүүлчийн ангийн дээд курсыг дүүргэсэн байна. Т.Бааваа 1958-1961 онуудад Завхан аймгийн Нөмрөг, Улиастай сумын ЕБС-д багш, Улсын Архивын газарт судлаач, 1961-1967 онуудад “Хөдөлмөр” сонинд утга зохиолын ажилтан, 1967-1997 оныг хүртлэх 30 жилд МҮОНРТ-д сурвалжлагч, редактороор ажиллажээ.
Тэрбээр Монголын радиогийн Үйлдвэрчний хорооны даргын сонгуульт албыг нэр төртэй эрхэлж явсан хүн юм. Т.Бааваа Монголын радиод ажиллаж эхэлсэн цагаасаа “Тамирчин” радио сэтгүүл, “Олимпын цуурай”, “Эсэн мэндийн жаргал”, ”Нэг хоёрын гурав аа”, “Спорт бизнес мэдээлэл”, “Буухиа улаач” зэрэг нэвтрүүлгийг эрхэлж, тамирчин, дасгалжуулагч, спорт сонирхогч олон түмнийг холбох гүүр нь болж байсан юм.
Биеийн тамир спортыг улсын хэмжээнд хөхиүлэн дэмжиж хөгжүүлэх, олон түмэнд түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Монголын спортын анхдагч сэтгүүлч, “Зууны манлай спортын сэтгүүлч” Тангадын Бааваагийн хөдөлмөр зүтгэлийг өндөрөөр үнэлж радио телевизийн тэргүүний ажилтан цол тэмдэг, АХ-ын ойн медалиуд, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон “-оор тус тус шагнажээ.
Бусдын төлөө өөрийгөө элээж, эцэж цуцахыг үл мэдэн хөдөлмөрлөж явсан таны хүнлэг энэрэнгүй, даруу төлөв зан чанар, гэгээн дүр төрх хамт олон бидний сэтгэл зүрхэнд эгнэгт үлдэх болно.
МҮОНРТ-ийн Хамт олон


















