Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Эмгэнэл

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчигч тээвэрлэж байсан нийтийн тээврийн автобус осолдсоны улмаас зургаан хүний амь нас зуурдаар эрсдэж, олон хүн хүнд бэртэж гэмтэн, монголчууд бидэнд амь нас болоод эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалын ихээхэн гарз учирлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмгэнэл
Эмгэнэл. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчигч тээвэрлэж байсан нийтийн тээврийн автобус осолдсоны улмаас зургаан хүний амь нас зуурдаар эрсдэж, олон хүн хүнд бэртэж гэмтэн, монголчууд бидэнд амь нас болоод эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалын ихээхэн гарз учирлаа.

Эрдэнэт хүмүүний амь эрсэдсэн энэхүү ноцтой ослын үр дагаварт бид бүхэн гүнээ харамсан, гашуудаж байгаагаа талийгаачдын гэр бүлийнхэн болон төрөл төрөгсөд, нутгийн зон олонд нь илэрхийлье.

Ардчилсан намын бүлэг цаашид иргэдийн аюулгүй байдлыг хангасан, найдвартай, тохь тухтай тээврийн хэрэгслээр үйлчлэх, амь насны даатгалд хамруулах, хүний амь насны үнэлэмжийг тэргүүнд тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.

УИХ дахь АН-ын бүлэг

Хуваалцах