Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмгэнэл

МҮОНТ-ийн найруулагч Вандандоржийн Болорчимэг 2014 оны наймдугаар сарын 6-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмгэнэл
Эмгэнэл. Зураг: МҮОНРТ

МҮОНТ-ийн найруулагч Вандандоржийн Болорчимэг 2014 оны наймдугаар сарын 6-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Вандандоржийн Болорчимэг 1976 оны дөрөвдүгээр сарын 13-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн билээ. 1994 онд 10 жилийн 6 дугаар дунд сургуулийг төгсөөд, 1995 оноос МҮОНТ-ийн Тайз, зураг чимэглэлийн албанд зураачаар орж, ажлын гараагаа эхэлсэн юм.

1999 онд Радио, телевизийн Дээд сургуульд элсэн орж, 2001 онд Телевиз, киноны найруулагч мэргэжлээр төгссөн байна. 2001 оноос эхлэн найруулагчаар "Үдшийн хэмнэл" студи, Залуучуудын цэнгээнт нэвтрүүлгийн ерөнхий редакци, Уран бүтээлийн Нэгдүгээр нэгдэл, Спортын нэвтрүүлгийн багт тус тус ажиллаж байлаа. Тэрбээр ажиллаж байх хугацаандаа "Элсэн цаг" танин мэдэхүйн нэвтрүүлгийг дагнан хийхээс гадна цаг үеийн болон бусад олон нэвтрүүлгүүд, "Оддын эрэлд", "Их үдийн хөтөлбөр" теле сэтгүүл, "Таны байшин", "Жавар уяраасан өдөр", "Зүрхнээс зүрхэнд", "Хамтдаа", "Араншин" ток шоу, "Нар өнжсөн өдөр", "Амьдрал өөрөө саак" реалити шоунуудыг бэлтгэн үзэгч олны хүртээл болгосон юм.

В.Болорчимэг нь 2004 онд Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний залуу" алтан медалиар шагнагдаж байв. Тэрээр өөрийн хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг нэгэн байлаа. Талийгаачийн нөхөрсөг, хүнлэг, ажилч хичээнгүй төлөв даруу зан төрх уран бүтээлч бидний зүрх сэтгэлд үүрд мөнх оршино.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ...

МҮОНТ-ийн захиргаа, уран бүтээлчид

Хуваалцах