Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ро Дэ Ү таалал төгсөж, тус улсаас төрийн гашуудал зарласантай холбогдуулан

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав
Эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ро Дэ Ү таалал төгсөж, тус улсаас төрийн гашуудал зарласантай холбогдуулан Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очиж Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв.

Ерөнхийлөгч асан Ро Дэ Ү нь эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжиж буй Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцааны эхлэлийг тавихад онцгой хувь нэмэр оруулсан билээ.

Хуваалцах