Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмийн бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан ААН-ийн эмийн түүхий эдийг баталгаажууллаа

Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа Малын эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори нь мал эмнэлгийн зориулалтаар үйлдвэрлэгдэж, импортлогдож, шинээр зохион бүтээгдэж буй эм, биобэлдмэл, эмийн түүхий эдэд чанарын сорилт, баталгаажуулалт хийж, мал эмнэлгийг чанартай баталгаатай эм, би

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмийн бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан ААН-ийн эмийн түүхий эдийг баталгаажууллаа
Эмийн бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан ААН-ийн эмийн түүхий эдийг баталгаажууллаа. Зураг: МҮОНРТ

Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа Малын эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори нь мал эмнэлгийн зориулалтаар үйлдвэрлэгдэж, импортлогдож, шинээр зохион бүтээгдэж буй эм, биобэлдмэл, эмийн түүхий эдэд чанарын сорилт, баталгаажуулалт хийж, мал эмнэлгийг чанартай баталгаатай эм, биобэлдмэлээр хангах төрийн бодлогыг хэрэгжүүлж ажилладаг итгэмжлэгдсэн лабортори юм.

“Мал амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтын дагуу 2019 оны 03 дугаар сарын 31 ны байдлаар малын эм үйлдвэрлэгч, импортлогч 21 аж ахуйн нэгжийн 99 нэрийн 147 цуврал бүтээгдэхүүний дээжинд итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн дүн, баталгаажуулалтын шинжээчийн дүгнэлт олгосон байна. Үүнээс

• Биокомбинат УТҮГ-т үйлдвэрлэсэн 14 нэрийн вакцины 48 цуврал
• Дотоодын эм биобэлдмэл үйлдвэрлэгч 5 аж ахуй нэгжийн 12 нэрийн 12 цуврал
• Эм, бэлдмэл импортлогч 14 аж ахуй нэгжийн 47 нэрийн 61 цуврал
• Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан 7 аж ахуй нэгжийн 26 нэрийн 26 цуврал эм бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтэнд сорилт, баталгаажуулалтад хамруулаад байна.

“Мал Эмнэлгийн Ерөнхий Газар”-ын баталсан эм, биобэлдмэл баталгаажуулах схемийн дагуу “Дэлгэр-Агьт” ХХК-ний үйлдвэрлэсэн “Малын нүдний тосон түрхлэг”, “Малчин Монгол” ХХК-ний үйлдвэрлсэн “Ивермектин 1%” эмэнд тохирлын үнэлгээ хийж, МЭЭСБУЛ-ийн “Баталгаажуулалтын Зөвлөл”-өөр хэлэлцүүлэн тус тус 3 жилийн хугацаатайгаар тохирлын гэрчилгээ олгох шийдвэрийг гаргалаа.

Хуваалцах