Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эмийн жорын маягт, жор бичилт" сургалтыг зохион байгууллаа

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж байгаа "Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь" сэдэвт аяны хүрээнд "Ачтан" клиникийн эмнэлэг дээр нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эмийн жорын маягт, жор бичилт" сургалтыг зохион байгууллаа
"Эмийн жорын маягт, жор бичилт" сургалтыг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж байгаа "Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь" сэдэвт аяны хүрээнд "Ачтан" клиникийн эмнэлэг дээр нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр тус эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүдэд зориулан "Эмийн жорын маягт, жор бичилт", "Эмийн зохистой хэрэглээ" сэдэвт сургалтыг явууллаа.

Түүнчлэн "Ачтан" эмнэлэгээс иргэдэд амбулаторийн үзлэг, цусан дахь сахарын хэмжээг үнэ төлбөргүйгээр хийж үйлчиллээ. Энэхүү өдөрлөгийн ач холбогдол нь эмч, эмийн мэргэжилтэн, иргэдийн эмийн хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эмийн зохисгүй хэрэглээг бууруулахад чиглэгдсэн юм.

Хуваалцах