Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдэд эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгч хэвшээгүй байна

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас ирүүлсэн удирдамжийн мөрөөр аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдэд эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгч хэвшээгүй байна
Эмийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдэд эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгч хэвшээгүй байна. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас ирүүлсэн удирдамжийн мөрөөр аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар:Жороор олгох эмийн жоргүйгээр эм олгосон, ажлын байранд эмийн мэргэжилтнүүд хөдөлмөр хамгааллын хувцас бүрэн өмсөөгүй, энгэрийн тэмдэг зүүгээгүй, эмийн санд хөтлөхдөө анхан шатны маягт хөтлөлт хангалтгүй, үйлчлүүлэгчдэд эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгч хэвшээгүй, стандартын шаардлага хангахгүй жорын маягтаар эм олгодог зөрчлүүд илэрч зөрчил арилгуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Харин энэ удаагийн шалгалтаар хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгсэл илрээгүй.

Хуваалцах