Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмийн реклам хууль дүрмээс гадуур байна

Эмийн зар сурталчилгаа замбараагүй байна гэж иргэд шүүмжиллээ. Эм болон биологийн идэвхит бодисыг сурталчлахдаа Эм, эмнэлгийн хэрэгслийн болон Зар сурталчилгааны тухай хуульд заасан шаардлага биелүүлэх ёстой байдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмийн реклам хууль дүрмээс гадуур байна
Эмийн реклам хууль дүрмээс гадуур байна. Зураг: МҮОНРТ

Эмийн зар сурталчилгаа замбараагүй байна гэж иргэд шүүмжиллээ. Эм болон биологийн идэвхит бодисыг сурталчлахдаа Эм, эмнэлгийн хэрэгслийн болон Зар сурталчилгааны тухай хуульд заасан шаардлага биелүүлэх ёстой байдаг. Тухайлбал, “Зөвхөн энэ өвчин эмгэгийг анагаах зориулалттай, цорын ганцхан байдаг” гэдэг утга агуулаагүй, жоргүй олгох, улсын бүртгэлтэй эм, биологийн бүтээгдэхүүнийг сурталчилж болох юм.

Харин энэ заалтыг зөрчсөн, хяналтгүй эмийн зар сурталчилгаа сүүлийн үед ихсэх болсныг иргэд хэлж байна. Тиймээс эм болон биологийн нэмэлт бүтээгдэхүүний зар сурталчилгаанд ямар хяналт тавьж байна вэ? Энэ сэдвээрх дэлгэрэнгүй сурвалжлагыг оройн 18 цагаас нэвтрэх "Тусгал" хөтөлбөрөөр хүлээн авч сонсоорой. Мэдээллийг "Хурд" агентлагийн сэтгүүлч Нарансолонго бэлтгэжээ.


Хуваалцах