"Эмийн сан"-гийн 65 хувь нь жоргүй эм олгож байна
"Эмийн сан" нь жороор олгох эмийг жоргүйгээр олгож ашгийн хойноос хэт хөөцөлдөж байгаа нь хариуцлагын тогтолцоотой холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Мэдээллийн алба

"Эмийн сан"-гийн 65 хувь нь жороор олгох эмийг жоргүйгээр олгож байгаа нь МХЕГ-аас хийсэн шалгалтаар илэрчээ. "Эмийн сан" нь жороор олгох эмийг жоргүйгээр олгож ашгийн хойноос хэт хөөцөлдөж байгаа нь хариуцлагын тогтолцоотой холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Үүнд иргэдийн өөрсдийн хариуцлага ч бас яригдана.
Үүнээс гадна "Эмийн сан"-д хүлээн авсан жорын 92 хувь нь "Эмийн жорын маягт, жор бичилтийн стандарт"-ын шаардлага хангаагүй байна. Жортой олгох эмийг жоргүйгээр олгох явдал энгийн үзэгдэл мэт болсон байгаа нь хамгийн их анхаарал хандуулах шаардлагатай асуудал болоод байгааг МХЕГ-аас анхааруулж байна.
Антибиотикийн замбараагүй хэрэглээ түгээмэл байгаа нь иргэдийг эмийн дасал, харшилтай болгох аюултай. Мөн хүнд өвчний үед эмнэлэгийн тусламж үзүүлэх боломжийг хязгаарлах гээд олон талын сөрөг нөлөөтэйг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.


















