Эмийн санчид хоёр жилийн ял өгчээ
“Фенобарбитал” эмийн тунг хэтрүүлэн олгож, 16 нярайг хордуулсан гэх “Монос” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг нарын хэргийг өчигдөр шүүж, эмийн санчид хоёр жилийн хорих ял оноожээ.
Мэдээллийн алба

“Фенобарбитал” эмийн тунг хэтрүүлэн олгож, 16 нярайг хордуулсан гэх “Монос” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг нарын хэргийг өчигдөр шүүж, эмийн санчид хоёр жилийн хорих ял оноожээ. Гэвч тэрбээр одоо жирэмсэн тул хорих ялыг хоёр жилээр хойшлуулсан байна. Харин эмийн хэрэглэх зааврыг иргэдэд утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан гэх “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгст нэг жилийн хорих ял өгч, ялыг тэнссэн аж.


















