Эмийн сангийн стандартыг өөрчлөх санал хүргүүлжээ
Эрүүл мэндийн яам болон Стандартчлал хэмжил зүйн газарт эмийн сантай холбоотой стандартанд өөрчлөлт оруулах санал хүргүүлжээ
Мэдээллийн алба

Энэ сарын эхээр ШӨХТГ, ЭМЯ, МХЕГ, Монголын эмийн сангуудын нэгдсэн холбоотой хамтарч нийслэлийн иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулж жороор олгодог эм болон эмийн санд тавигдах нийтлэг шаардлага стандартыг ярилцсан. Стандарт заалтад 5000 хүн тутамд нэг эмийн сан ажиллаж хоорондын зай 500 метр байна гэж тусгагдсан байдаг. Гэтэл энэ нь заалт огт хэрэгждэггүй байна. Тиймээс дээрх стандартын заалтыг өөрчлөх тухай саналыг Эрүүл мэндийн яам болон холбогдох газруудад хүргүүлжээ.


















