Эмийн сангийн үйл ажиллагаатай танилцана
ШӨХТГ-аас жоргүйгээр эм олгодог асуудлын талаар ЭМЯ, МХЕГ, Эмийн холбоо, эмийн сангуудын төлөөлөлүүдтэй нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Мэдээллийн алба

ШӨХТГ-аас жоргүйгээр эм олгодог асуудлын талаар ЭМЯ, МХЕГ, Эмийн холбоо, эмийн сангуудын төлөөлөлүүдтэй нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтаар эмчийн зааваргүй эм худалдан авдаг байдлыг арилгах, зохистой эмийн хэрэглээг бий болгох зэрэг асуудлаар харилцан санал солилцсон юм. Уг нээлттэй хэлэлцүүлгээс гарч байгаа санал, зөвлөмж, хяналт шалгалтын дүн, эмийн сангуудын нөхцөл байдалтай танилцаж улмаар ойрын хугацаанд стандартыг мөрдүүлнэ.


















