Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмийн сангуудад худалдаалж буй "Трамадол" эмийн бүх төрлийг буцаан татна

“ЭМ” холбоо ажлын албанаас нийт эмийн сан, ЭХНБ-уудад дараах анхааруулгыг хүргэжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмийн сангуудад худалдаалж буй "Трамадол" эмийн бүх төрлийг буцаан татна
Эмийн сангуудад худалдаалж буй "Трамадол" эмийн бүх төрлийг буцаан татна. Зураг: МҮОНРТ

“ЭМ” холбоо ажлын албанаас нийт эмийн сан, ЭХНБ-уудад дараах анхааруулгыг хүргэжээ.


"Трамадол" эмийн бүх хэлбэрийг мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн тусгай зөвшөөрөлгүй эмийн сан, ЭХНБ худалдах түгээхийг зогсоож, тусгай зөвшөөрөлгүй эмийн сан, ЭХНБ-ууд "Трамадол" эмийн бүх хэлбэрийг эргүүлэн татах, төвлөрүүлэх ажлыг эхлүүлсэн.

Дээрх асуудлаар “ЭМ” холбоо ЭМСЯ харилцан зөвшилцсөний дагуу мансууруулах эмийг худалдах зөвшөөрөлгүй эмийн сан, ЭХНБ-дад түгээсэн "Трамадол" эмийг буцаан татах үйл ажиллагааг 2016 оны есдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулсан тул энэхүү хоёр сарын хугацаанд яаралтай зохион байгуулалтыг хэрэгжүүлнэ үү.

Уг хоёр сарын хугацаанд хууль бус асуудал гаргавал хугацаа үл харгалзан МХЕГ шалгалт явуулахаа мэдэгдсэн. Иймд манай холбоо мөн хууль бус асуудлыг өмгөөлөхгүй гэдгийг мэдэгдье!

“ЭМ” холбоо ажлын алба

Хуваалцах