Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын төсөлтэй танилцлаа

Эрүүл мэндийн яамны удирдлагын зөвлөл 2013 оны 8 дугаар сарын 20-нд хуралдлаа. Энэ удаагийн хуралд “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого” төсөлтэй танилцав. Энэхүү төслийн гол үзэл баримтлал нь эмийн чанар, аюулгүй байдлыг хангаж, иргэдийг худалдан авах боломжийн үнэ бүхий эмээр хүн амаа хангахад о

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын төсөлтэй танилцлаа
“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын төсөлтэй танилцлаа. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яамны удирдлагын зөвлөл 2013 оны 8 дугаар сарын 20-нд хуралдлаа. Энэ удаагийн хуралд “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого” төсөлтэй танилцав. Энэхүү төслийн гол үзэл баримтлал нь эмийн чанар, аюулгүй байдлыг хангаж, иргэдийг худалдан авах боломжийн үнэ бүхий эмээр хүн амаа хангахад оршиж байна.

Найман бүрэлдэхүүн хэсэг бүхий шинэ бодлогын төслийн хүрээнд:

1. Хууль эрх зүй ба эмийн зохицуулалт,

2. Эмийн хүртээмж,

3. Эм худалдан авах боломж,

4. Эмийн зохистой хэрэглээ,

5. Хүний нөөц,

6. Судалгаа хөгжлийн хандлага,

7. Эм зүйн салбарын сайн засаглал,

8. Хяналт үнэлгээ зэрэг чухал асуудлуудыг тусгаж өгчээ.

Хэлэлцэх явцад Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа хүн амд санхүүгийн дарамт үүсгэж байгаа өвчинд хэрэглэх эмийн үнэд төрөөс хөнгөлөлт үзүүлэх талаар санал өглөө.

Мөн Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг тендерийн асуудал, эрүүл мэндийн даатгалтай холбогдуулан эмийн худалдан авах үнийг шийдэх асуудалд анхаарч, “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын төсөлдөө тусгаж өгөх хэрэгтэйг санууллаа.

Гарсан санал, зөвлөмжийг тусган уг бодлогын баримт бичгийг засгийн газарт өргөн барихаар шийдвэрлэлээ.

Түлхүүр үг:эрүүл мэнд
Хуваалцах