Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай тогтоолын төслийг өргөн барилаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай тогтоолын төслийг өргөн барилаа
Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Эмийн талаар төрөөс баримтлах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын салшгүй хэсэг бөгөөд эрх зүйн үндэс нь Эмийн талаарх олон улсын гэрээ конвенци, Монгол Улсын холбогдох хууль, эрх зүйн бусад актаас бүрдэх юм. Энэхүү бодлого нь хэрэглэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангахад төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох үндсэн баримт бичиг болох ба 2014-2018 онд хэрэгжих ажээ.

Энэхүү тогтоолын төсөл нь Хүн ам, эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлгийг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь Монгол Улсын эмийн талаар төрөөс баримтлах бодлогын зорилго юм хэмээн төсөл санаачлагч үзэж байгаа юм.

Хуваалцах