Эмийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо
Хятадад 2013 оны сүүлээр Гепатит В вирус буюу элэгний шар өвчний эсрэг тарилга хийлгэсний дараа 10 гаруй нярай амиа алдсан билээ. Үүндтэй холбогдуулан өнгөрөгч оны 12-р сарын 21-27-ны өдрүүдэд эм үйлдвэрлэгч компаниудад шалгалт явуулсам байна.
Мэдээллийн алба

Хятадад 2013 оны сүүлээр гепатит В вирус буюу элэгний шар өвчний эсрэг тарилга хийлгэсний улмаас 10 гаруй нярай амиа алдсан. Үүнтэй холбогдуулан өнгөрөгч оны 12 сарын 21-27-ны өдрүүдэд эм үйлдвэрлэгч компаниудад шалгалт явуулсан байна.
Шалгалтаар гепатит В вирусийн вакцин үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг эзэмшдэг Хятадын эм үйлдвэрлэгч гурван том компанийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Тухайлбал, Бээжингийн Тяньтан, Шэньжан Кантай, Дальянь Хиссен зэрэг эмийн үйлдвэрүүд үйл ажиллагааг нэгдүгээр сараас эхлэн зогсоосон байна. Эдгээр газрын үйл ажиллагааг зогсоосон шалтгаан нь Засгийн газраас тавьсан эм, тарилга үйлдвэрлэх стандарт, шаардлагыг хангаагүй гэж үзсэнтэй холбоотой юм.


















