Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эммануэль Макрон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах магадлалтайд тооцогдож байна

Францын эдийн засаг, аж үйлдэрлэлийн сайд асан Эммануэль Макрон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг рейтингээрээ тэргүүлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эммануэль Макрон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах магадлалтайд тооцогдож байна
Эммануэль Макрон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах магадлалтайд тооцогдож байна. Зураг: МҮОНРТ

Францын эдийн засаг, аж үйлдэрлэлийн сайд асан Эммануэль Макрон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг рейтингээрээ тэргүүлж байна. Сүүлийн санал асуулгын дүнгээр иргэдийн 64 хувь нь түүний төлөө саналаа өгөхөө илэрхийлж буй юм байна. Харин Макроны гол өрсөлдөгч нь Үндэснйи Фронт намын тэргүүн Марин Ле Пен байхаар байна.

Марин Ле Пен санал асуулгад оролцогчдын 36 хувийн санал авч байна. Харин ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан Франсуа Фийоны рейтинг эрс унаж, 18 хувьд хүрчээ. Энэ нь Фийоны эхнэр нөхрийнхөө туслахаар ажилласан гэж төсвөөс цалинждаг байсан гэх шуугиан дэгдсэнтэй холбоотой гэж улс төр судлаачид баталж байна.

Ардын хөдөлгөөний төлөөх холбооны тэргүүн Фийон өмнөх санал асуулгаар 64 хувийн дэмжлэгтэй явж байсан юм. Харин сүүлийн санал асуулгад тэргүүлээд байгаа Макрон рейтингээрээ хамгийн сүүлд бичигдэж байсан юм. Францын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болдог юм.

Хуваалцах