Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эммануэль Макроны нийгэм, эдийн засгийн бодлогыг эсэргүүцэгчдийн жагсаал боллоо

Францын томоохон хотуудад Ерөнхийлөгч Эммануэль Макроны нийгэм, эдийн засгийн бодлогыг эсэргүүцэгчдийн жагсаал дахин боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эммануэль Макроны нийгэм, эдийн засгийн бодлогыг эсэргүүцэгчдийн жагсаал боллоо
Эммануэль Макроны нийгэм, эдийн засгийн бодлогыг эсэргүүцэгчдийн жагсаал боллоо. Зураг: МҮОНРТ

Францын томоохон хотуудад Ерөнхийлөгч Эммануэль Макроны нийгэм, эдийн засгийн бодлогыг эсэргүүцэгчдийн жагсаал дахин боллоо. Жагсаал цуглааныг сөрөг зүүний хүчнийхэн, үйлдвэрчний эвлэл, улс төрийн намууд зохион байгуулсан байна.

Зөвхөн Парис хотод болсон эсэргүүцлийн жагсаалд л гэхэд нийт 30 гаруй мянган хүн оролцжээ. Нийслэл хотод болсон энэ жагсаал тайван болж байсан ч удалгүй хар хувцас, хар багаар ижилссэн зүүний хэт үзэлт бүлэг залуус жагсагчидтай нэгдсэнийхээ дараа дэлгүүрийн лангууны шилийг хагалж, байшин барилгуудын хана руу улаан будаг цацаж, цагдаагийнхан руу шил, чулуу шидэлж эхэлсэн байна.

Хууль сахиулагчид тэдний эсрэг нулимс асгаруулагч хий ашиглахад хүрчээ. Орон нутгийн хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоос хэд хэдэн хүнийг саатуулан хорьсон байна.

Түүнчлэн Лион болон бусад хотуудад болсон эсэргүүцлийн жагсаалд фашистуудыг эсэргүүцэгчид нэгдэцгээсэн байна. Антифа байгууллагын олон арван гишүүн гартаа дэнлүү барин жагсацгаасан байна. Гэхдээ тэдний оролцсон жагсаал цуглаанууд тайван болж өнгөрчээ.

Хуваалцах