Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эмнэлэг бөмбөгдсөн асуудалтай холбоотой албан хаагчдад хариуцлага хүлээлгэнэ

Афганистанд Хил хязгааргүй эмч нар олон улсын байгууллагын эмнэлгийг агаараас бөмбөгдсөн асуудалтай холбогдуулан АНУ-ын зэвсэгт хүчин 16 албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахаар болжээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмнэлэг бөмбөгдсөн асуудалтай холбоотой албан хаагчдад хариуцлага хүлээлгэнэ
Эмнэлэг бөмбөгдсөн асуудалтай холбоотой албан хаагчдад хариуцлага хүлээлгэнэ. Зураг: МҮОНРТ

Афганистанд Хил хязгааргүй эмч нар олон улсын байгууллагын эмнэлгийг агаараас бөмбөгдсөн асуудалтай холбогдуулан АНУ-ын зэвсэгт хүчин 16 албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахаар болжээ. Гэхдээ энэ асуудлаар нэг ч албан тушаалтанд эрүүгийн хариуцлага оноогоогүй болохыг АНУ-ын албаны хүнээс иш татан, Ассошиэйтед Пресс агентлаг уламжилсан байна.

Та бүхэнд эргэн сануулахад өнгөрсөн оны 10 дугаар сард Афганистаны Кундуз хотыг Талибаны зэвсэгт босогчдоос чөлөөлөх ажиллагааны үеэр АНУ-ын нисэх онгоц эмнэлгийн байрыг бөмбөгдсөн юм. Үүний улмаас “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын эмнэлэгт байсан 42 хүн амь үрэгдсэн гэх мэдээ бий. АНУ-ын батлан хамгаалах яамны явуулсан мөрдлөг шалгалтаар энэхүү бөмбөгдөлт хүний алдаанаас үүдсэн гэх урьдчилсан дүгнэлт гарсан.

Өнөөдөр Пентагон энэ талаар явуулсан мөрдлөг шалгалтын бүрэн хэмжээний тайланг нийтлэх юм байна. Тус тайланд үндэслэн холбогдох 16 албан хаагчид захиргааны шийтгэл оногдуулахаар болсон хэмээн Ассошиэйтед Пресс уламжилж байна.

Харин “Хил хязгааргүй эмч нар” байгууллага АНУ-ын сөнөөгч онгоц эмнэлгийг нь бөмбөгдсөн явдлыг алдаа бус, дайны гэмт хэрэг гэж үзэж байна. Тус байгууллагын зүгээс АНУ-ын оролцоогүй, хараат бус мөрдлөг шалгалт эхлүүлэхийг удаа дараа уриалгыг удаа дараа гаргасан юм.

Хуваалцах