Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмнэлэг, Эмийн сангийн тусгай зөвшөөрлийн төслийг тогтмол авдаг болно

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрөл хүссэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төслийг жилд 3-4 удаа тодорхой хугацаанд хүлээн авч байсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмнэлэг, Эмийн сангийн тусгай зөвшөөрлийн төслийг тогтмол авдаг болно
Эмнэлэг, Эмийн сангийн тусгай зөвшөөрлийн төслийг тогтмол авдаг болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрөл хүссэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төслийг жилд 3-4 удаа тодорхой хугацаанд хүлээн авч байсан билээ. Энэ нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хувьд бичсэн төслөө судлуулах боломжгүй байх, төсөл авах хугацаанаас хоцрох, санхүүгийн эрсдэл тулгарах зэрэг дутагдалтай талууд байсныг өөрчлөн зохион байгуулж, олон нийтэд ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд шинээр эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрөл хүссэн төслийг ажлын бүх өдөр тогтмол өгөх боломжтой болох бөгөөд шаардлагатай заавар зөвлөмжийг нээлттэй авч, төслөө аль шатанд хянагдаж байгааг бүрэн мэдэх боломж бүрдэнэ.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Хуваалцах