Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
Сүхбаатар эрүүл мэндийн төвд энэ сарын 21-нд Эмнэлэг хөдөлмөр магадлах төв комиссын гишүүд, дүүргүүдийн эмнэлэг хөдөлмөр магадлагч комиссын гишүүд, магадлагч эмч, эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл оролцсон “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллгаатай танилцах, харилца
Мэдээллийн алба

Сүхбаатар эрүүл мэндийн төвд энэ сарын 21-нд Эмнэлэг хөдөлмөр магадлах төв комиссын гишүүд, дүүргүүдийн эмнэлэг хөдөлмөр магадлагч комиссын гишүүд, магадлагч эмч, эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл оролцсон “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллгаатай танилцах, харилцан туршлага солилцох” нээлттэй хаалганы өдөрлөг болжээ. Энэ өдөрлөгөөр Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын үйл ажиллагаа, санаачлан хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, дүгнэлтийг танилцуулан, харилцан ярилцлага хийсэн байна. Эрүүл мэндийн төв нь дүүргийн иргэд үйлчлүүлэгч, даатгуулагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын хурлын өрөөг II давхраас I давхарт шилжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж нэг давхрын ариун цэврийн өрөө, сувилалын болон байгууллагын гадна талбайг засаж тохижуулсан байна.


















