Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эмнэлэгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд шилжүүлэв

Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд балансаас балансад шилжүүлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмнэлэгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд шилжүүлэв
Эмнэлэгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд шилжүүлэв. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд балансаас балансад шилжүүлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.

Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 22-ны 260 дугаар тогтоолоор концессийн “шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Дуусаагүй барилгыг эмнэлэгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлэгийг ажиллуулах төсөл”-ийн концессийн гэрээг “Юниверсити хоспиталь” ХХК-тай байгуулах эрх олгосон юм. Иймд Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хуваалцах