Эмнэлгийн ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулав
“Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг мэдрэл, нүд, шүд, элэг цөс, дуран, рентген, ерөнхий мэс засал, зүрх судас, дотор, уушиг, эмэгтэйчүүд, толгой хүзүүний мэс засал, ЭХО, лабораторийн шинжилгээ зэрэг 13 төрлийн нарий
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын "Эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг мэдрэл, нүд, шүд, элэг цөс, дуран, рентген, ерөнхий мэс засал, зүрх судас, дотор, уушиг, эмэгтэйчүүд, толгой хүзүүний мэс засал, ЭХО, лабораторийн шинжилгээ зэрэг 13 төрлийн нарийн мэргэжлийн чиглэлээр эрүүл мэндийн байгууллагууд ажиллагсдадаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ.
Уг үзлэгт нийт 16347 эмнэлгийн ажиллагсад хамрагдсан байна. Аяны хүрээнд эмнэлгийн мэргэжилтнүүдийг гепатит В-гийн дархлаажуулалтад хамруулах өдрийг зохион байгуулж нийт ажиллагсдаас В гепатит вирус илрээгүй 5912 ажиллагсдыг вакцинд хамруулжээ.
Эрүүл мэндийн салбарын ажиллагсдаас вирусын маркер тодорхойлох шинжилгээнд 1809 хүн хамрагдаж, дараах өвчлөл илэрсэн аж.
Үүнд: 1. В,С,Д вирус илэрсэн -53,
2. В вирус илэрсэн - 402,
3. С вирус илэрсэн - 232,
4. В,С вирус илэрсэн - 54,
5. В,Д вирус илэрсэн - 1,
6. Хеликобактерийн идэвхжил өндөр 61 ажиллагсад байгаа нь анхаарал татаж байна.
Эдгээр эмнэлгийн мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад авч, эмчилгээ хийж эхэлжээ.
Аяны хүрээнд зарим аймгуудад БНСУ-ын Бунданг Жесеанг эмнэлэг, Герман улсын шүдний эмч нарын амны эрүүл мэндийн үзлэгт 210, аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, вирус маркер тодорхойлох, 4Д ЭХО оношилгоонд 500 гаруй эмч, ажилчдыг хамруулсны 80-90 хувьд дотор, мэдрэл, зүрх судас, эмэгтэйчүүдийн архаг өвчин илэрсэн байна. Мөн цус, биохими, сахар, хеликобактерийн шинжилгээ, ЭХО оношилгоог 900 гаруй ажилтанд хийсэн байна.


















