Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмнэлгийн ажилтнуудыг үзлэгт хамрууллаа

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид, ахмадуудыг урьдчлан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, АШУҮИС, 1-р амаржих газар нарийн мэргэжлийн нар болох

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмнэлгийн ажилтнуудыг үзлэгт хамрууллаа
Эмнэлгийн ажилтнуудыг үзлэгт хамрууллаа. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид, ахмадуудыг урьдчлан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, АШУҮИС, 1-р амаржих газар нарийн мэргэжлийн нар болох

. Б.Эрдэнэбилэг “УНТЭмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эмч”

2. Р.Уранчимэг “1-р амаржих газар-Эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй”

3. С.Амарсайхан “АШУҮИС багш урологийн тэргүүлэх зэрэгтэй”

4. Д.Хурцбаяр “УНТЭ –ийн Диализийн төвийн тэргүүлэх зэрэгтэй”

5. Л.Энхсайхан “УНТЭ мэдрэлийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэрэгтэй”

6. Л.Анхбаяр “УНТЭ –ийн зүрх судасны клиникийн эмч, доктарант”

7. Т.Рэгзэдмаа “УНТЭ –ийн Арьс харшил, клиникийн профессор, тэргүүлэх зэрэгтэй” эмч нар нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээг хийж зөвлөгөө өгч хамтарч ажиллалаа.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд давхардсан тоогоор 1727 эмнэлгийн ажилчид үзүүлж, 5 хүнд мэс заслын хагалгааг хийж ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж, эмч нарыг дадлагажууллаа.

Үзлэгт хамрагдсан эмнэлгийн эмч ажилчдын 60 хувь нь ямар нэг архаг хууч өвчтэй байсан байна. Архаг хууч өвчтэй эмч эмнэлгийн ажилтнуудыг харъяа эрүүл мэндийн байгууллагууд хяналтандаа авч эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Хуваалцах