"Эмнэлгийн аюултай хог хаягдлын устгал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төвд ажиллаж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга нар, ЗДТГ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн,
Мэдээллийн алба

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төвд ажиллаж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга нар, ЗДТГ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ЭМГ-ын орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Хот тохижилтын алба, Хотын захирагчийн албаны холбогдох ажилтан, дарга нарыг хамруулсан “Эмнэлгийн аюултай хог хаягдлын устгал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж эмнэлгийн аюултай хог хаягдлын устгалын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлгийн дүнд эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлж ажилладаг ЭМГ-ын холбогдох мэргэжилтэн Эмнэлгийн аюултай хог хаягдлын устгалд судалгаа хийж, шаардлагатай санхүүжилтийг тооцож, ЗДТГ-ын НХХ-ээр уламжлуулан аймгийн Засаг даргад асуудлыг тавьж шийдвэрлүүлэхээр хэлэлцлээ.


















