Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмнэлгийн аюултай тоног төхөөрөмжүүдийг зөвшөөрөлгүй оруулж ирсээр байна

Зарим хувийн эмнэлэг цацрагийн үүсгүүртэй рентген тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй оруулж ирдэг гэж мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмнэлгийн аюултай тоног төхөөрөмжүүдийг зөвшөөрөлгүй оруулж ирсээр байна
Эмнэлгийн аюултай тоног төхөөрөмжүүдийг зөвшөөрөлгүй оруулж ирсээр байна. Зураг: МҮОНРТ

Зарим хувийн эмнэлэг цацрагийн үүсгүүртэй рентген тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй оруулж ирдэг гэж мэдээллээ.

Хэрэв тухайн аж ахуйн нэгж цацрагийн үүсгүүрээр ажилладаг төхөөрөмж гаднаас оруулж ирэх бол мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл, зөвлөгөө авах ёстой. Ингэснээр цацрагийн үүсгүүртэй ажиллах кабинетийн аюулгүй ажиллагааг хангах болон эмч, мэргэжилтэн, үйлчлүүлэгчдийг хамгаалж чадна гэдгийг онцолж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Б.Сандагдорж цацрагийн үүсгүүрийг зөвшөөрөлгүй оруулж ирэх тохиолдол ихээр гардаг гэдгийг хэлж байна. Тэгвэл рентген туяаны цацрагийн хор уршиг нь хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ? Мөн хувийн эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдийн хувьд цацрагаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Энэ тухай МҮОНР-гийн "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөс авч сонсоорой.

Хуваалцах