Эмнэлгийн бохир ус хальжээ
Баянзүрх дүүрэгт байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын бохир усны цэвэрлэх байгууламж эвдэрч бохирын ус хальж, тус дүүргийн 9, 17 дугаар хорооны иргэдийн амьдарч буй хашаа руу оржээ.
Мэдээллийн алба

Тиймээс бохирын усыг зайлуулах, урсгалын чиглэлийг өөрчлөх, шинээр далан барих, бохирдсон талбайг ариутгаж цэвэрлэх ажлыг хийхээр Нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ.
Захирамжийн дагуу бохирын усыг зайлуулах, шинээр далан байгуулах, бохирдсон талбайг ариутгаж цэвэрлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах 68.400.000 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэх ажээ.