Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг зориулалтын дагуу устгана
Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт “Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг цуглуулах, зөөвөрлөх, түр хадгалах байр”-ыг шинээр барьж, 90.480.000 төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ.
Мэдээллийн алба

Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт “Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг цуглуулах, зөөвөрлөх, түр хадгалах байр”-ыг шинээр барьж, 90.480.000 төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ.
Тус тоног төхөөрөмжийг Булган аймгийн “Байгаль хамгаалах сан”-гийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнд тусгагдсаны дагуу хөрөнгө оруулалт хийж гүйцэтгэсэн ажээ.
Ийнхүү тус аймагт эмнэлгийн гаралтай хог хаягдлыг шатааж, устгах аргыг халж, агаар, ус, хөрс, хүрээлэн буй орчныг бохирдлоос хамгаалах дэвшилтэт тоног, төхөөрөмжийг хэрэглэж эхэллээ.


















