Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмнэлгийн хонгилд амиа хорлосон байжээ

Энэ сарын 6-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хонгилоос амиа хорлосон хүний цогцос олдсон байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмнэлгийн хонгилд амиа хорлосон байжээ
Эмнэлгийн хонгилд амиа хорлосон байжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 6-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хонгилоос амиа хорлосон хүний цогцос олдсон байна. Энэ талаар зарим мэдээллийн хэрэгслүүд мэдээлэхдээ “Цогцос эмнэлгийн хонгилд нэлээд удсан” гэж байгаа юм. Харин энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэн “Эмнэлгийн хонгилоос цогцос олдсон нь үнэн. Гэхдээ амиа хорлосон тэр өдөр нь олж, холбогдох газарт шилжүүлж, шалгалт хийж эхэлсэн. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд оршин суух, 27 настай, эрэгтэй П гэгч байсныг тогтоосон байгаа. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэг шалгаж байна” гэв.

Хуваалцах