Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны шинэчилсэн дүрмийг хэлэлцүүлж байна

Эрүүл мэндийн яам Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны гишүүдийг чадавхжуулах, ёс зүйн шинэ дүрмийн төслийн хэлэлцэх семинарыг өнөөдөр зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны шинэчилсэн дүрмийг хэлэлцүүлж байна
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны шинэчилсэн дүрмийг хэлэлцүүлж байна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яам Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны гишүүдийг чадавхжуулах, ёс зүйн шинэ дүрмийн төслийн хэлэлцэх семинарыг өнөөдөр зохион байгуулж байна. Семинарт Эрүүл мэндийн яам, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны гишүүд, Дэлхийн Банк, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох бөгөөд оролцогчдод ёс зүйн хорооны бүтэц, үйл ажиллагааг танилцуулж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргахаас сэргийлэх онолын мэдлэг олгож, дадлага хийлгэнэ. Мөн энэ салбарт гарч буй зөрчлийн өнөөгийн байдал, шалтгааныг хэлэлцэж, ёс зүйн хорооны шинэчлэн боловсруулж буй дүрмийг хэлэлцүүлэн, эцэслэн батлах юм байна.

Дэлхийн Банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагын асуудлыг судлан, иргэдийн онооны картаар үнэлгээ авахад эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах шаардлагатай гэсэн зөвлөмж гарчээ. Уг үнэлгээг төслөөс олгосон арга зүйн зөвлөмж, мэдлэг дээр тулгуурлан Хөвсгөл, Говьсүмбэр аймгийн төрийн бус байгууллага, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хийсэн. Семинарын үеэр аймгаас ирсэн төлөөлөгчид эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулах, иргэдийн дуу хоолой, хяналтыг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутагт санаачлан хэрэгжүүлж байгаа төслөө танилцуулан, туршлага хуваалцсан нь иргэн, төрийн хамтын ажиллагаа, эргэх холбоо бэхжиж байгаагийн амьд жишиг болж байгааг оролцогчид онцолж байлаа.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо нь Эрүүл мэндийн яамны дэргэд ажилладаг. Уг хороо нь эмнэлгийн мэргэжилтнийг ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, зөрчлийг давтан гаргахаас сэргийлэх арга хэмжээ авдаг байна. Сүүлийн жилүүдэд гарсан орон тооны өөрчлөлттэй холбоотойгоор шинэ гишүүдийг сургах, чадавхжуулах хэрэгцээ нэмэгджээ.

Хуваалцах