Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тухай хэлэлцүүлэг боллоо
Түүнчлэн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, С.Одонтуяа, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон холбогдох албаны төлөөлөгчид оролцож хэлэлцүүлэг өрнүүлэн, харилцан санал солилцсон юм.
Мэдээллийн алба

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Эрүүл мэнд, спортын яамтай хамтран Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тухай” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт нээж үг хэлсэн. Мөн Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар хэлэлцүүлэгт оролцогчдод хандан үг хэлсэн юм.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Эмнэлгийн засаглалын удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг хэрхэн сайжруулах тухай” сэдэвт илтгэл тавьсан бол Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Эрүүл мэнд, спортын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд танилцууллаа. Түүнчлэн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, С.Одонтуяа, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон холбогдох албаны төлөөлөгчид оролцож хэлэлцүүлэг өрнүүлэн, харилцан санал солилцсон юм.


















