Эмнэлгийн зааварлагч бэлтгэх хамтарсан сургалтыг зохион байгуулж байна
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас Зэвсэгт хүчний Жанжин штабын Ар талын газрын Эрүүл мэндийн хэлтэстэй хамтран эмнэлгийн зааварлагч бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас Зэвсэгт хүчний Жанжин штабын Ар талын газрын Эрүүл мэндийн хэлтэстэй хамтран эмнэлгийн зааварлагч бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Хамтарсан сургалтад Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний аврах бригадын 41 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд болзошгүй гамшиг ослын үед нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших юм.
Тус сургалт гуравдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.



















