Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмнэлгийн зааварлагчаар бэлтгэгдэж, гэрчилгээгээ гардан авлаа

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран “Эмнэлгийн зааварлагч бэлтгэх” сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээг нь гардуулан өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмнэлгийн зааварлагчаар бэлтгэгдэж, гэрчилгээгээ гардан авлаа
Эмнэлгийн зааварлагчаар бэлтгэгдэж, гэрчилгээгээ гардан авлаа. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран “Эмнэлгийн зааварлагч бэлтгэх” сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээг нь гардуулан өглөө.

Энэ сарын 5-15-ны өдрүүдэд буюу 10 хоног үргэлжилсн тус сургалтад Үндэсний аврах бригад, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр анги, Зэвсэгт хүчний анги, байгууллагын нийт 64 алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид гамшгийн үед эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлэх чадвар эзэмшиж, эмнэлгийн зааварлагчаар бэлтгэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах