Эмнэлгүүдэд цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр зөвлөв
“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд энэ сарын 26-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэгтэй
Мэдээллийн алба

“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд энэ сарын 26-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэгтэй хамтран нийслэлийн хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудын цацрагийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, рентгений эмч, техникч болон удирдах албан тушаалтнуудад зориулан рентген оношилгооны салбарын цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсыг сурталчлах, хяналтын хуудсаар хяналт шалгалт хийх зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Сургалтанд нийслэлд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 45 эмнэлгийн байгууллагын удирдах ажилтан, эмч, техникийн ажилчид оролцов.


















