Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Эрүүл мэнд, спортын яамны дэргэдэх Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг сэтгүүлчдэд танилцуулах уулзалтыг 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулав.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэнд, спортын яамны дэргэдэх Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг сэтгүүлчдэд танилцуулах уулзалтыг 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулав. Тус уулзалтад нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудын 25 сурвалжлагч болон Шуурхай удирдлагын төвийн гишүүд оролцлоо.

alt

Тус төв нь аравдугаар сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Уг төвийн үндсэн зорилго нь Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшиг, осол, олныг хамарсан осол, гэмтэл, халдварт өвчний дэгдэлт, хими болон цацрагийн хордлогын үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулах, салбар хоорондын уялдааг хангах зорилготой юм.

Төв байгуулагдсанаас хойш баруун Африкийн улсуудад дэгдсэн Эбола вируст халдварын дэгдэлт, томуу, томуу төст өвчин, Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд бүртгэгдсэн хоолны хордлого, Төв цэвэрлэх байгууламжийн ажилтнууд хордсон хордлого, Баян-Өлгий аймагт гарсан мөнгөн усны хордлого зэргийн үед мэдээллийн шуурхай байдлыг хангаж, хариу арга хэмжээг зохион байгуулан, салбар хоорондын хамтын ажиллагааг ханган ажиллаж байна.

Тус төв нь өдөр тутмын мэдээллийг ЭМСЯ-ны цахим хуудас www.moh.mn, facebook www.facebook.com/EOC.health хуудсаар дамжуулан мэдээллийг түгээж буй. Сард дунджаар 7500-8000 хүн мэдээлэлтэй танилцаж, Шуурхай удирдлагын төв байгуулагдсанаас хойших сүүлийн дөрвөн сард нийт 30 гаруй мянган хүнийг мэдээллээр ханган ажиллаж байна.

alt
Хуваалцах