ЭМЯ, БШУЯ, НЭМГ, НБГ-аас хамтран уулзалт хийлээ
Хүүхдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах" зорилготойгоор Нийслэлийн цэцэрлэгийн 250 эмч нарт ЭМЯ, БШУЯ, НЭМГ, НБГ -аас хамтран уулзалт хийж мэдээлэл өглөө.
Мэдээллийн алба

"Хүүхдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах" зорилготойгоор Нийслэлийн цэцэрлэгийн 250 эмч нарт ЭМЯ, БШУЯ, НЭМГ, НБГ -аас хамтран уулзалт хийж мэдээлэл өглөө.
.jpg)
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн “Томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангах талаар” тус уулзалтыг нээж үг хэлэв. НЭМГ-ын дарга Т.Энхзаяа “Томуу, томуу төст өвчний урьдчилан сэргийлэлт, цэцэрлэг, сургуулийн эмчийн чиг үүргийн талаар”, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Томуугийн дархлаажуулалтын талаар” , Нийгмийн эрүүл мэндийн газрын НЭМХ-ийн дарга О.Энхзаяа “ЕБС-ийн сурагчид томуугийн дархлаажуулалтад хамрагдсан байдлын талаар”, БШУЯ-ны СӨБ-ын газрын мэргэжилтэн Н.Оюун “Сургуулийн эмч нарын хариуцлагын талаар ” тус, тус эмч нарт мэдээлэл өгөв.


















